Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ТУХН-ийн орнуудад бие биенээ сайн сонсож, ойлгож, мэдээллийг үзэл сурталын атгаг санаагаар хүлээж авахгүй байхыг уриаллаа. Тэрээр Москва хотноо болж байгаа Европ-Азийн хэвлэл мэдээллийн форумын үеэр үг хэлсэн юм. Үүнээс гадна Орос улсын төрийн тэргүүн нэгэн зэрэг тоот телевизд шилжэхийг ТУХН-ийн гишүүн орнуудад санал болгожээ. Түүний үзэж байгаагаар мэдээллийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хөгжингүй хэрэгсэлтэй байна гэдэг тусгаар улсын шинж бөгөөд Орос улс болон ТУХН-ийн бусад улс ийм хөгжингүй хэрэгсэлтэй болох ёстой гэв. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын үндэсний олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцож байгаа энэ удаагийн форум дөрөв дэх удаа болж байна. РИА Новости агентлаг 2006 онд анх ийм уулзалт зохион байгуулахаар санаачилсан юм. Орчин үеийн ертөнцөд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тулгарч байгаа бэрхшээлийг хэлэлцэхэд форум чиглэж байна. Энэ удаагийн форумд Орос улс болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсын нэрд гарсан хэвлэмэл болон электрон хэвлэлийн дээд шатны 300 орчим удирдлага оролцож байна.