Орос улс 2015 онд тоот нэвтрүүлэгт шилжинэ. Гэхдээ ТУХН-ийн орнуудтай нэгэн зэрэг үүнд шилжих хэрэгтэй гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. “Орос улсад одоо тоот хэд хэдэн бүс байна. Тухайлбал Москва, Санкт-Петербург хотод тоот телевиз, радио ажиллаж байна. 2015 онд бид тоот телевизийн хүрээнд бүрэн ажиллаж эхэлнэ гэж найдаж байна” гэж “РИА Новости” агентлагийн лхагва гаригт зохион байгуулсан Европ, Азийн хэвлэл мэдээллийн форумын үеэр Д.Медведев мэдэгдлээ. “Үүнд их хэмжээний хөрөнгө төлөвлөсөн. Холбооны болон арилжааны байгууллага хэдэн тэрбум доллар зарцуулна” гэж тэр мэдэгдэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр ТУХН-ийн орнуудын орон зайд мөн ийм үйл явц болно. “Нэгдсэн тоот орон зайтай болсноор мэдээллийн нэгдсэн орон зайг хадгалах тул энэ нь маргаангүй бидний үнэт зүйл болно” гэж тэр хэлэв.