Казахстанд холбогдох хөдөлмөр хөлс, тэтгэвэртэй гэрийн эзэгтэйн мэргэжил бий болж магдагүй байна. Казахстаны Мажилиса /парламент/-ын гишүүн Бахыт Сыздыкова ийм санал дэвшүүлжээ. Гурваас дээш хүүхэд хүмүүжүүлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэж парламентын гишүүн хэлэв. Энэ ангилалд багтах хүмүүс тэтгэврийн насанд хүрэхээр зохих тэтгэвэр авах хангалттай ажилласан жил байдаггүй. Үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд их хувь нэмэр оруулж байгааг депутат мөн тэмдэглэллээ.