Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари ажиглагчийн статустай улсаа ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг тус байгууллагад уриаллаа. Тус улсын төрийн тэргүүн ШХАБ-ын ерөнхий командлагч Болат Нургалиевтай өрчигдөр Исламабад хотод уулзсан тухай орон нутгийн телевиз уламжилсан байна. Бүс нутгийн байгууллагын нэг зорилт нь террорист аюул заналын эсрэг хамтран тэмцэх явдал тул терроризм, хэт даврах үзэл дэлгэрч байгаа энэ үед Пакистаныг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх нь чухал гэж Зардари тэмдэглэллээ. Пакистан терроризмын эсрэг тэмцлийг улс орны тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн тунхаглажээ. Лалын тулгуур үзэлтнүүдийн сүүлийн 2 гаруй жил үйлдсэн алан хядах ажиллагааны улмаас 2500 орчим хүн амь насаа алджээ. Пакистаны ерөнхийлөгч ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа, бүс нутгийн худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд энэ байгууллага чухал үүрэгтэй болохыг тэмдэгэлэв. ШХАБ 2001 онд байгуулагдсан бөгөөд Орос, Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан, Узбекистан зэрэг улс гишүүн бөгөөд Иран, Энэтхэг, Монгол, Пакистан улс ажиглагчийн статустай юм.