Молдавын хүн амын бараг тал хувь нь буюу 48,6 хувь нь ЗХУ задарсанд харамсаж байна. Хамгийн сүүлд явуулсан социологийн санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 40 гаруй хувь нь засаглалын социалист системд буцахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Молдавчүүд 1991 он хүртэл одоогийнхоос илүү амар дөт оршин сууж байсан. Тухайлбал ажлын байр баталгаатай, барааны үнэ боломжийн, улс орон эмх цэгцтэй байсан тул зөвлөлтийн үеийг санагалзаж байна гэж тэд тайлбарлажээ. Мөн судалгаанд оролцсон хүмүүс зөвлөлтийн үед боловсрол, анагаах ухааны үйлчилгээ чанартай, авилга бага байсан гэж үзэж байна. Молдавийн хүн амын ердөө 30 хувь нь ЗХУ-ыг сэргээхийг эсэргүүцжээ.