Копенгаген хотноо НҮБ-ын цаг уурын асуудлаарх нэлээд ширүүүн яриа хэлэлцээ болох төлөвтэй. Орос улсын Гадаад хэргийн яамны дэлхийн хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн газрын дарга, оросын төлөөлөгчдийн гишүүн Олег Шаманов форумын эхний ажлын өдрийн төгсгөлд Риа Новости агентлагт өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Хятад, Энэтхэг зэрэг улс агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий цацаж байгаа ч, гуравдагч ертөнцийн орнууд хорт бодисыг хоргдуулах тухайд хуулиар ямар нэг үүрэг хүлээхийг хүсэхгүй байна гэж тэр тэмдэглэв. Үүнтэй Орос улс санал нийлэхгүй байна гэж Шаманов хэллээ. Энэ долоо хоногт болох яриа хэлэлцээний гол зорилт нь дээд түвшинд болох уулзалтаар төр, засгийн тэргүүн нарт санал болгох улс төрийн багц шийдвэрийг бэлтгэх явдал юм хэмээн дипломатч нэмж хэллээ.