Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Москва хотноо нээгдэж байгаа Европ, Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн форумд үг хэлнэ. Хуучин ЗХУ-ын орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 100 гаруй ерөнхий редактор хоёр өдөр болох бага хуралд оролцоно. Тэд ойрын жилүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх арга зам, нийгэмд эзлэх байр суурь, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. Д.Медведев саяхан белорусын сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ, Орос улсад үг хэлэх эрх чөлөөний байдал дээшилсэн тухай мэдэгдэв. Түүний хэлснээр Орос улсын бүх сөрөг хүчин байр сууриа сонирхогч олон нийтийн хамгийн өргөн хүрээнд хүргэх бүрэн боломжтой.