Монгол улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид 12-р сарын 9-нд ОХУ-ын Төрийн Думын урилгаар Москва хотод албан ёсоор айлчилна. ОХУ-ын Төрийн Думын дарга Борис Грызлов, ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов, Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин нар монголын парламентын гишүүдтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Монгол улсын УИХ-ын төлөөлөгчдийн айлчлал 12-р сарын 13 хүртэл үргэлжилнэ. Зочид Санкт-Петербург хотод мөн очино.