Европын Сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ 2009 онд Орос улсад 4 тэрбум орчим долларын хөрөнгө оруулж байна. “Оросын эдийн засгийг шинэчлэх: хөгжлийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Москвад болж байгаа бага хурлын үеэр ЕСБХБ-ны ерөнхийлөгч Томас Миров ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр, хөрөнгө оруулалт бодит эдийн засаг, мөн ЕСБХБ-ын банкны салбарын үйлчлүүлэгчдэд туслаад зогсохгүй шинэ технологи, дэд бүтэц, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах зэрэгт хамаатай. Мөн хөгжлийн байгууллагын зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэж тэр амлав. ЕСБХБ Гадаад эдийн засгийн банктай хамтран Орос улсын жижиг, дунд бизнесийн байгууллагын хөгжлийг дэмжих бодолтой байна. Одоогоор ЕСБХБ нийт дүнгээр Орос улсад 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулжээ. ЕСБХБ-ын үнэлснээр Орос улсын эдийн засгийн уналт 2009 онд 8,5 хувь, 2010 онд ДНБ-ий өсөлт 3 хувь байна гэж Томас Миров хэллээ.