Улс төр, эдийн засаг, цэрэг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хоёр орны түншлэлийг бэхжүүлэх учиртай стратегийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах тухай протоколд Орос, Хятад улс гарын үсэг зурлаа. Стратегийн аюулгүй байдлын асуудлаарх орос-хятадын дөрөв дэх удаагийн зөвлөлгөөний төгсгөлд протоколд гарын үсэг зурав. Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр талын харилцаа тухайлбал хилийн хамтын ажиллагаа, олон улсын зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ. Орос улсын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Николай Патрушев оросын төлөөлөгчдийг тэргүүлэв. Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай яриа хэлэлцээ хийнэ.