Орос, Хятад улс орчин үеийн сорилыг сөрөн зогсох, үндэсний ашиг сонирхолыг хангахад хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн стратегийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дарга Николай Путршев Бээжин хотноо мягмар гаригт нээгдсэн орос-хятадын дөрөв дэх удаагийн зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Өнөөгийн байдлаар “энх тайван гүнзгий шилжилтийн шатанд байна: санхүү эдийн засгийн цочролоос гадна дэлхийн хөгжилд бүс нутаг, орон нутгийн шинжтэй мөргөлдөөн, терроризм, хил дамнасан гэмт хэрэг, ундны ус, хүнсний хомсдол, цаг уурын өөрчлөлт заналхийлсээр байна”. Энэ удаагийн уулзалт хоёр орны стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхэд тус болно гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийллээ.