Орос улсын ерөнхий сайд В.Путин Свердловск мужид ирлээ. Нижний Тагилд ОХУ-ын батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх цуврал зөвлөлгөөн үргэлжилж байна. Засгийн газрын тэргүүн ОХУ-ын Зэвсэгт хүчнийг орчин үеийн хуягт техник, авто машинаар хангах зөвлөлгөөн хийж байна. Мөн түүнчлэн ерөнхий сайд “Металл туршилтын Нижнетагилийн хүрээлэн”, Жержинскийн нэрэмжит “Уралвагонзавод” компани, “Төмөр замын машин угсралтын Уралын үйлдвэр”-т очих юм. Ерөнхий сайд Свердловск мужийн дарга Александр Мишаринтай уулзана. Свердловск мужийн Орчин үеийн батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбар 40 компани, эрдэм шинжилгээний байгууллагыг төлөөлж байна. Мужийн батлан хамгаалах салбарын компанийн үйлдвэрлэлийн 30-аас дээш хувь нь цэргийн бүтээгдэхүүн байна. Мөн мужийн энэ салбарын компаниудад 110 гаруй хүн ажиллаж байна. 2015 онд машин угсралтын 94 байгууллага, батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийн техникийг шинэчилж, өөрчлөх хөрөнгө оруулалтын 58 тэрбум орчим рублийн өртөгтэй 170 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.