0Пермид гарсан түймэрт 118 хүн үрэгджээ. Пермийн хязгаарын Онц байдлын яамны хэвлэлийн албаны төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. “Доголон морь” клубт гарсан түймэрт өртсөн бас нэг хүн өнөөдөр эмнэлэгт нас барлаа. Пермь, Москва, Санкт-Петербург, Челябинскийн янз бүрийн эмнэлэгт их хэмжээгээр түлэгдэж, гэмтэсэн 120 орчим хүн байна.