ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин 12-р сарын 5-нд түймэр гарч, 118 хүний аминд хүрсэн Пермийн “Доголон морь” клубт мягмар гариг цэцэг өргөлөө. Засгийн газрын тэргүүн түймэрт амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд цэцэг өргөж, лаа асаасан газар баглаа яагаан сарнай тавилаа. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний босгосон хөшөөний дэргэд В.Путин зосгож, хүндэтгэл үзүүлэв. Дараа нь Онц байдлын сайд Сергей Шойгу болон Пермийн хязгаарын дарга Олег Чиркунов нар цэцэг өргөлөө.