Нобелийн сан шагналын хэмжээг багасгаж магадгүй. Үүний шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал гэж сангийн захирал Микаэль Сольман мэдэгдлээ. Энэ жил шагналтнууд 1.5-н сая доллар авч байгаа сүүлчийн хүмүүс байж магадгүй гэж тэр хэллээ. Даяарчлалыг хамарсан хямралаас болж Нобелийн сангийн хөрөнгө тавны нэгээр хорогдсон байна. Төсвийн цоорхойг бүрэн нөхөж чадаагүй байна. Цоорхойг нөхөхөд гол нь хэт өндөр үнэтэй шагнал гардуулах ажиллагаа саад болж байна. Тус сан энэ ажиллаганд энэ жил 17.5 сая доллар зарцуулжээ. Энэ хөрөнгө Стокгольмд болох өндөр үнэтэй банкет, шагналд өгөх мөнгө, 12-р сарын 10-нд Ослод АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад энх тайвны шагнал гардуулах ёслол зэрэгт зарцуулагдана. Энэ нэр хүндтэй шагналыг энэ жил АНУ, Их Британ, Герман, Израиль зэрэг улсуудын 13-н төлөөлөгч хүртсэн билээ.