БНХАУ-ын зүүн хойд Хэйлунцзян мужын хятад иргэдийг Оросын Приморийн хязгаар руу ороход 2010 оноос хатуу хяналт тавина. Мансууруулах бодис зардаг болон хэрэглэдэг иргэдэд энэ хил бүрмөсөн хаалттай болно. Энэ тухай Владивосток хотод ажлын айлчлалаар ирсэн тус мужийн мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн газрын төлөөлөгчид, Приморийн мөн цагдаагийн газрын дарга Александр Роликд мэдээлсэн байна. Энэ арга хэмжээг 2012 онд Владивостокд АНДЭЗХА-ны байгуулагын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажилтай уялдуулж байгаа юм байна. Хоёр хөрш бүс нутгийн энэ уулзалтыг, хар тамхи боловсруулж, оросын иргэдэд зардаг байсан гэмт хэргийн бүлгийг хятадын нутагт устгасантай холбоотойгоор зохион байгуулсан байна.