Ерөнхийлөгч Д.Медведев Афганистан, Пакистанд болж байгаа үйл ажиллагаанд санаа зовж байгаагаа илэрхийлээд, алан хядах ажиллагааны эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. «Бид бие биендээ бодит тусламж үзүүлэх хэрэгтэй байна. Алан хядах ажиллагааны эсрэг янз бүрийн технологуудыг ашиглах, тагнуулын хамтрасан үйл ажиллагаа» зэргийг би хэлж байгаа юмаа гэж өнөөдөр Д.Медведев, Энэтхэгийн ерөнхий сайдтай хэлэлцээр хийсний дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэллээ. Сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа: «Улс орныхоо хил дээр юу болж байгааг бид анхааралтай ажиглаж байх ёстой! Тэнд тайван биш байна. Афганистан, Пакистанд болж байгаа үйл явдал, энэ аюулын эсрэг янз бүрийн улс орнууд байр сууриа нягтруулахын чухалыг харуулж байна» гэж би үзэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэллээ. Орос, Энэтхэг улсуудын хоорондын иймэрхүү хоршоолол цаашид үргэлжилнэ гэж тэр мэдэгдлээ.