Москва, Вячеслав Тихоновтой салах ёс гүйцэтгэж байна. Оросын нэрт жүжигчнийг өнөөдөр Новодевичийн оршуулгын газар оршууллаа. Өнгөрсөн баасан гаригт 82 настайдаа хүнд евчнеер удаан өвдсний улмаас нас баржээ. «Хаврын 17-н учрал» телевизийн олон ангит киноны зөвлөлтийн тагнуул Штирлицийн дүрээр олны танил болсон билээ. Тихонов 50 гаруй дүр бүтээсэн бөгөөд «Дайн ба энх», «Даваа гариг хуртэл амьд байхсан» зэрэг киноны дүрүүд түүний дотор онцгой байр эзлэж байна.