Өмнөд Солонгосын нийслэлд даваа гаригт өндөрлөсөн Сеулийн шинэ бүтээлийн 5 дах салонд Орос улс өндөр амжилт үзүүллээ. Тэнд үзүүлсэн оросын 32 технолог бүгд шагнал авсан байна. Чернышевийн нэрэмжит Саратовын улсын их сургуулийн мэргэжилтнүүдийн бүтээсэн, хүний амьсгал болон зүрхний цохилтыг 4-н метрийн зайнаас мэдрэх чадалтай шинэ бүтээл Гран-при шагнал авсан байна. Энэ шинэ бүтээл 4-н метрийн гүнд дарагдсан амьд хүнийг мэдэрч, олж чадна.