Москвад Оросын анхны эдийн засгийн их хуралыг нээхдээ сангийн сайд Алексей Кудрин дэлхийн эдийн засгийн хямрал дуусах яагаа ч үгүй байна гэж хэллээ. Түүний хэлснээр хэд хэдэн чухал үзүүлэлтүүд сул хэвээрээ байна. Ажилгүйдэл өсөж, бараа эргэлт унасаар байна тийм болохоор нөхцөл байдал эцсийн дүнд хүрсэн гэж хэлж болохгүй. Оросын эдийн засгийн их хуралд оролцож байгаа 1500 эрдэмтэд санхүүгийн хямралаас гарах арга замыг эрж хайх, нийгэм эдийн засгийн хүрээнд авч байгаа оросын засгийн газрын шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй болгох зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ.