Орос улсад өнөөдөр бүх нийтийн гашуудлын өдөр. Бямба гаригийн шөнө уралын Пермь хотын шөнийн клубт түймэр гарснаас болж 112 хүн амиа алдаж, 140-н хүн хүнд гэмтсэн эмгэнэлт явдал болсон тул улс орон даяараа эмгэнэн гашуудаж байна. Бүх ороны нутаг дэвсгэрт улсын тугыг бөхийлгөсөн байна.Хэлмэгдэгсэдийнхээ тоогоор, Орос улсын шинэхэн түүхэнд гарсан маш том эмгэнэлт явдал юм. Шатсан энэ клубт, байранд хэрэглэхыг хориглосон салют буудах техник ашигласан гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Олон өнгийн гэрэл цацруулсан салютын очнууд клубын модон таазанд хүрч маш хурдан гал авалцсан байна. Бие биенээ дарж хэт бөөгнөрсөн байдал хүмүүсийг авархад саад болж байсан. Пермьд болсон энэ явдал бүхнийг сэрдхийлгэлээ. Хэлмэгдэгсэдэд орон даяараа туслаж байна. Хүнд өвчтэй, эмнэлэгийн тусгай тусламж хэрэгтэй өвчтөнүүдийг Москва, Санкт-Петербург, Челябинск хотуудын тэргүүлэх төвүүдэд хэвтүүлж эмчлүүлж байна. Тэднийг ОБЯ-ны онгоцоор бямба, ням гаригуудад энэ төвүүдэд хүргэсэн билээ. Пермь хотод ч гэсэн хүний амь насныг аврахын төлөө тэмцсээр л байна. Энд орон нутгийн эмч нартай хамт Москвагаас ирсэн сэхээн амьдруулах болон түлэгдэлтийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Хотын иргэд цусаа өгч, тусламжийн хөрөнгө цуглуулж байна. Амиа алдсан, шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлнэ гэж хотын захиргаа мэдэгдлээ. Өнөөдөр Пермьд шөнийн клубт амь насаа алдсан хүмүүсийн нийтийн оршуулга болж байна. Урьдчилсан мэдээгээр 17 хүнийг оршуулах юм байна. Үд дунд орон нутгийн Свято-Троицийн сүмд салах ёс гүйцэтгэх цуглаан болно. Оросын Үнэн алдартны сүм хийд, энэ эмгэнэлт явдалд амиа алдсан хүмүүст зориулж ном уншиж байна. Энэ эмгэнэлт шөнө төрсөн болон ойр дотны хүнээ алдсан хүмүүсийн сэтгэлийг хуваалцаж, сайхан сэтгэл гаргахыг нийт шүтлэгтнүүдэд Пермь, Соликамын хамба лам Иринарх уриаллаа. Уламжлал ёсоор будда, лал, жүүд шашины хүмүүсийг ч дурсах болно. Пермьд болсон эмгэнэлт явдлаас онцгой дүгнэлт хийх ёстой. Хариуцсан хүмүүс шийтгэл хүлээх ёстой. Дөрвөн хүнийг баривчилсан бөгөөд тэд мэдүүлэг өгч байна. Онцгой үйл явдлын шалтгааныг тодоруулах засгийн газрын комисстой хийсэн төлөө хурлын үеэр ерөнхийлөгч Д.Медведев энэ асуудлын төрийн зарчимт байр суурийг тодорхойллоо.
Энэ болсон явдлыг гэмт хэрэг гэж үнэлэхээс өөр арга байхгүй. Бүхэнд ойлгомжтой байна гэж би үзэж байна. Та нар гэмт хэрэг үүсгэж шалгаж байна гэж хэллээ. Энэ бол санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг биш гэхдээ үүнээс болж хор уршиг нь багасахгүй шүү дээ!гэж хэллээ.
Пермьд болсон эмгэнэлт явдал хуулинд өөрчлөлт оруулахад том түлхэц боллоо. Гал түймрийн аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдолд оногдуулах харицлагыг чангатгана. Салют буудуулдаг техникийг хууль бусаар хадгалах, борлуулахыг таслан зогсоох арга хэмжээ бүх орон даяар явагдаж эхэллээ.