АНУ-ын тагнуулууд, Бен Ладены байгаа газрын тухай шинэ мэдээлэл олж авсан байна. Энэ тухай ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жеймс Жонс мэдээлсэн байна. Түүний ярьснаар «нэг номерын алан хядагч» пакистаны хойд Вазиристан мужид байгаа бөгөөд афганистаны хилийг байнга давж байдаг байна. Урьд нь Пентагоны тэргүүн Роберт Гейтс, Бен Ладен хаана нуугдаж байгаа талаар АНУ-д ямарч мэдээлэл байхгүй гэж мэдэгдэж байсан. Түүнийг барилаа ч гэсэн энэ нь Афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагааны нийтийн амжилтанд нөлөөлж чадахгүй гэж Цагаан ордны засаг захиргаа үзэж байна.