Өнөөдөр Копенгагенд нээгдэж байгаа цаг агаарын өөрчлөлтийн талаарх НУБ-ийн бага хуралд оролцогчид агаарт цацагдаж байгаа хүлэмжийн хийг багасгах талаар тохиролцохыг оролдоно. 2012 онд хугацаа нь дуусаж байгаа Киотогын протоколийг, энэ шинэ олон улсын зөвшилцөөн орлох ёстой. Эрдэмтэдийн үзэж байгаагаар, байгалын гай гамшиг ган, зуд, үер, хуй салхи зэргийг зайлуулахын тулд бүх дэлхийг хамарсан дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй байх ёстой. Энэ нь 2020 он гэхэд хүлэмжийн хийг 25-40%-иар, 2050 онд бүр 2 дахин багасгах хэрэгтэй гэсэн үг юм. Копенгагены форумд 192 орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд 2 долоо хоног үргэлжилнэ.