Пхеньянд эдийн засгийн тусламж, улс төрийн баталгаа гаргаж өгсний хариуд БНАСАУ-ын цөмийн нөөцийг устгах үйл ажиллагааны төлөвлөгөөг АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд боловсруулж эхэллээ. Орос, Хятад улсууд оролцсон 6-н талын хэлэлцээг сэргээхтэй холбоотойгоор энэ «замын картыг» бэлтгэж байна. Өнөөдөр Пхеньянд хүрэлцэн ирж байгаа БНАСАУ-ын асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорт яриа хэлэцээрийг сэргээх зөвөлгөөг хийх болно. Энэ удаагийн «замын карт», цөмийн объектуудыг задлах, цөмийн зэвсэг болон материалуудыг устгах, цөмийн зэвсэг хураах баталгаа гаргах зэрэг 3-н хэсгээс бүрдэж байна. Энэ бүх асуудлуудыг үе шаттайгаар хэдэн жилийн турш шийдвэрлэх юм.