Олон улсын энх тайвныг дэмжинэ гэдэг нь бүх улс орны адил тэгш аюулгуй байдлыг хангана гэсэн үг гэдэгт Орос, Энэтхэг улсууд итгэлтэй байна. Москвад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх нарын хэлэлцээний дүнгээр гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалд өгүүлсэн байна. Далайн дээрэмчидтэй болон олон улсын терроризмтой тэмцэж баайгаа олон улсын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа талууд илэрхийллээ. Орос, АНУ-ын хооронд СДЗ-ийг хорогдуулах шинэ гэрээ байгуулж байгааг Энэтхэг угтан дэмжиж байна гэж баримт бичигт заажээ. Хяналтын хэмжүүрийг хангасан даяарчлалын хэмжээнд цөмийн зэвсгийг бүрэн устгахад чиглэгдсэн олон улсын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа Орос, Энэтхэг улсууд мэдээллээ. Тэгш эрх, шудрага ёсонд тулгуурласан даяарчлалын эдийн засгийн удирдлагын системийг өөрчлөхийн төлөө тууштай зорьж байна гэж талууд тэмдэглэлээ. Төрийн тэргүүнүүдийн дэргэд, 2020 он хүртлэх цэрэг техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн тухай зөвшилцөөн, олон зориулалт бүхий ачаа тээврийн онгоц хамтран бүтээх протокол болон бусад баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.