Орос улсад өнөөдөр Пермьд амиа алдсан хүмүүсд зориулж гашуудлын өдөр зарлаад байна. Бух орон даяар улсын тугыг бөхийлгөж байна. Бух телевизийн компанууд болон соёл олон нийтийн байгууллагууд зугаа цэнгээний нэвтрүүлгүүдээ үзүүлэхгүй, арга хэмжээ явуулахгүй, рекламуудыг эфирээс хассан байна. Гурав дах өдрөө гашуудаж байгаа Пермь хотод анхны нийтийн оршуулга болж байна. 12-р сарын 5-нд «Доголон гүү» шөнийн клубт салют бууддаг техник дэлбэрснээс болж түймэр гарсан юм. 112 хүн амь насаа алдаж, 120-н хүн хүндээр шархдаж, угаартсан байна. Шархадсан хүмүүсийн ихэнхийг Москва, Санкт-Петербург, Челябинск хотуудын эмнэлэгт хүргэж, эмчилж байна. Дөрвөн сэжигтнийг баривчлаад байна. Гурав нь клубын удирдлагууд, нэг нь түймэр гарах шалтгаан болсон пиротехникийг суурилуусан хувиараа уйлдвэрлэл эрхлэгч юм. Ойрын өдрүүдэд мөрдөн байцаагчид тэдэнд албан ёсны ял тулгана.