Калифорн мужийн Эльдородо-Хиллс хотын 99-н настай нисгэгч эмэгтэй Дорис Локнесс нисдэг тэргээр хотынхоо дээгүүр нисжээ.Нислэг нэг цаг орчим үргэлжилсэн байна. Локнесс 15-н жил агаарын хөлөг жолоодоогүй ч гэсэн тавьсан даалгаварыг биелүүлжээ. Бүхээгэнд цуг байсан 2-р нисэгчийн хэлснээр, настай эмэгтэй өөрийн ур дүйгээр түүнийг бишрүүлсэн байна. Ирэх жилийн 2-р сард энэ зоригт эмэгтэй 100-н нас хүрнэ. Тэр 1939-н онд анх удаа ниссэн байна. Түүнд нисдэг тэрэг, планер, гидро онгоц жолоодох эрх байгаа гэнэ.