Владивостокд сүүлийн 12 жилд унаагүй их цас орлоо.Тэнд хоёрхон хоногт 2 сарын тундас уналаа. Хотын дарга Игорь Пушкаревын хэлснээр гол гол замууд, эмнэлэг, сургууль, эрчим хүчний байгууллагууд руу орох замуудыг цэвэрлэж байна. Онцийн шаардагагүй бол замд гарахгүй байхыг иргэдэд хотын засаг захиргааныхан зөвлөж байна. Цас цэвэрлэх тусгай техникт саад болж байгаа замын хажууд тавьсан машинуудыг зайлуулж байна. Цаг агаарын хүнд байдлаас болж Владивостокоос нисэх ёстой 23-н нислэг, ирэх ёстой 18-н нислэг хойшлогдоод байна. Хотын баруун хэсгийн мөсөн гулгуурын газрын дээврийн зарим хэсэг цасанд дарагдаж нуржээ. Байгалын энэ гамшигаас болж хүн хэлмэгдээгүй байна.