Умард Солонгост, 11-р сарын 30-нд гэнэт зарласан мөнгөн тэмдэгт солих ажил дуусаж байна. Хуучны зуун вон, шинэ нэг вонтой тэнцэж байна. Гэр бүлийн гишүүдийн тоо болон орлогоос хамаарч 100-450-н мянган хуучин дэвсгэрт солихыг зөвшөөрсөн байна. Хуучин дэвсгэртээр бараа их хэмжээгээр худалдаж авахуулахгүйн тулд 7 хоног дэлгүүрүүдийг хаасан байна. шинэ мөнгөний хамгийн том 5000-н воны дэвсгэрт дээр Ким Ир Сений зургийг зуржээ. Одоогийн удирдагч Ким Чен Ирийн зураг умард Солонгосын мөнгөн тэмдэгт дээр анх удаагаа гарч байна. Тус улсад мөнгөн тэмдэгтийг 5 дах удаагаа солиж байгаа бөгөөд ханшны хэт уналт нэг удаа 1959-н онд болсон байна.