Румийнд ерөнхийлөгчийн сонгуулын 2 дах шат явагдаж байна.Ерөнхийлөгчийн суудлын төлөө одоогийн ерөнхийлөгч Траян Бэсеску, социал демократ намын Мирчу Жоанэ нар өрсөлдөж байна. 11-р сарын 22-нд болсон сонгуулын 1-р шатанд Бэсеску цөөхөн саналын илүүгээр ялсан юм. Румийний ерөнхийлөгч 5-н жилийн хугацаагаар сонгогдог юм. Нэг хүн энэ албыг 2-оос илүү жил хаших ёсгүй. Энэ удаагийн сонгуул улс төрийн хямралыг эцэс болгож улс орныг эдийн засгийн хүнд байдлаас гаргах ёстой. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул тус улс ЕХ-нд элссэнээс хойш анхных, Чаушескийн дэглэм унаснаас хойш 6 дах нь юм.