Оросын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хороо, пермийн шөнийн клубын байранд нэмэлт үзлэг хийлээ. Энэ хэргийг өөрийнхөө хяналтанд авсан тус хорооны тэргүүн Александр Бастрыкин зохих үүрэг өгсөн байна. Нэг хоногийн дотор 170-н гэрчийг байцааж, хэргийн газар нэгжлэг хийж, баримт бичгийг олж илрүүлэх ажлыг хийлээ гэж оросын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдээллээ. Түймэр гарсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг тэр баталлаа. Мөрдөн байцаах ажлын хүрээнд шатсан клубын бүх менежментийг барьсан байна. Энэ байгууллагын эзэн одоохондоо эмнэлэгт байгаа боловч тэр бас сэжигтэн юм. Энэ эмгэнэлт явдлын буруутныг хатуу цээрлүүлэхийг ерөнхийлөгч Д.Медведев шаардсан байна.