Москва орчмын яруу алдрын хил хязгаараар дурсамжийн авто машины цуваа Москвагаас өнөөдөр аяан замдаа гарлаа. Энэ авто машины цуваа 1941-1945 оны, Эх орны их дайны тулалдаан болсон москва орчмын газруудаар явах болно. Энэ тухай Москва хотын засаг даргын тамгын газраас мэдээллээ. Энэ ажиллагааг Москва орчимд болсон шийдвэрлэх тулалдааны 68-н жилийн ойд зориулсан бөгөөд олон зуун хүүхэд оролцдог юм. Авто цувааны уриа нь: Яруу алдрын хил хязгаар, Санан дурсаж бахархаж байна! гэсэн үгтэй юм. Энэ аян 6 дах жилдээ үргэлжилж байна.