2009 оны нобелийн шагналтнуудын долоо хоног Стокгольм, Осло хотуудад нээгдэж байна. Энэ жил АНУ, Их Британ, Израиль, Герман улсуудын 13-н хүн нобелийн шагнал хүртсэн билээ. Өнөөдөр тэд Шведийн нийслэлийн нобелийн музейд уулзаад дараа нь «Сатир» кафед үдийн зоог бариад уламжлал ёсоор сандал дээр гарын үсгээ зурж үлдээнэ. Хамгийн гол үйл явдал нь энэ шагналыг үүсгэн байгуулсан Альфред Нобелийн нас барсан 12-р сарын 10-нд шагнал гардуулах ёслол болно. Анагаах ухаан ба хүний биеийн судлал, хими, физик, утга зохиол, эдийн засгийн чиглэлийн шагналыг Стокгольмд гардуулна. Энэ жилийн энх тайвны шагналыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Норвегийн нийслэл Ослод гардуулна. Нобелийн долоо хоног поп хөгжмийн одод оролцсон концертоор өндөрлөнө.