Өнөөдөр Москвад, Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингх албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирнэ. Айлчлал 12-р сарын 8-н хүртэл үргэлжилнэ. Даваа гаригт Кремльд хоёр талын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд эрчим хүч, эмийн болон алмаз эрдэнийн салбаруудын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх болно. Оросд болж байгаа Энэтхэгийн жилийг хаах арга хэмжээнд Сингх оролцоно. Мөн хоёр орны ажил хэрэгч бүлгийнхэнтэй тэрээр уулзана. Энэ жил Орос улсад, Энэтхэгийн ерөнхий сайдын хийж байгаа хоёр дах айлчлал болох юм. Энэ зун Екатеринбург хотод болсон БРИК-ийн анхны өргөн хүрээний дээд хэмжээний уулзалтанд оролцохоор тэрээр ирсэн билээ.