Гадаад улсуудын төрийн тэргүүнүүд, Пермьд болсон эмэгнэлт явдалтай холбогдуулан эмэгнэл илэрхийлсээр байна. Ерөнхийлөгч Д.Мелведев, ерөнхий сайд В.Путин нарын нэр дээр эмэгнэлийн цахилгаан утас ирүүлсээр байна. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүсэж байна гэж Азербайджаны ерөнхийлөгч Ильхам Алиев бичжээ. Пермьд болсон эмэгнэлт явдал Орос орны хувьд нөхөж барашгүй гарз хохирол боллоо гэж Украйны ерөнхийлөгч Виктор Ющенко үзэж байна. «Маш олон хүн амиа алдаж, шархадсан мэдээллийг сонсоод» үнэхээр их харамсаж байна гэж Польш улсын төрийн тэргүүн бичжээ. Орос улсад болсон эмэгнэлт явдлыг сонсоод АНУ гүнээ эмгэнэж байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Майк Хаммерын мэдэгдэлд өгүүлжээ. ЕХ-ны өмнөөс түүнийг даргалаж байгаа Швед улс эмэгнэл илэрхийлсэн байна. Пермь хоттой ах дүүгийн барилдлагаатай Германы Дуйсбург хот пермьчуудэд өөрийн гэсэн тусламж үзүүлэхээ амаллаа. Мөн ТУХН-ийн зарим улс, Балтын орнуудаас эмгэнэлийн утас ирүүлсэн байна.