Уламжлал ёсоор нэвтрүүлгээ захидлын тоймоор эхлэе! Дархан хотоос манай байнгын сонсогч Ц.Алтанхуяг бичихдээ, манай нэвтрүүлгийг сайтар сонсож өндөр унэлдэг, янз бурийн салбарт Орос, Монголын хамтын ажиллагааны талаар өгүүлж байгаа нэвтрүүлгүүд сонирхол ихэд татдаг гэжээ.
Төв аймгийн Баянчандмань сумын сонсогч Д.Дашринчин, утга агуулга сайтай, сонирхолтой нэвтрүүлэг явуулдаг монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн хамт олонд талархал илэрхийлжээ. ОДХ радиогийн нэвтрүүлэг сонсдог хүмүүсийн тоо манай аймагт эрс нэмэгдэж байгаад маш баяртай байна. Жишээ нь: Борис, Чулуунбаатар, Наадмаа, Цэрэнбазар, Бумчинсүрэн нар идэвхитэй сонсогчид юм гэж Дашринчин бичсэн байна. Одоо хөгжмийн завсарлага авъя! Эрдэнэт хотын сонсогч О.Давгадорж «Дискотека авария» хамтлагын дуулсан «Хандал дууг» сонсохыг хусчээ! Түүний хүсэлтийг дуртайяа биелүүлье!
Улаанбаатар хотын сонсогч Ш.Гантемер Орос улсын түүхийг их сонирходог гэж бичээд Агуу их жанжин Александр Суворовын тухай ярьж егехийг хүссэн байна.Ингээд та тухлан сууж сонсоно уу?
Энэ гарамгай цэргийн жанжин одоогоос 280-н жилийн өмнө төржээ.Александр Суворов үнэхээр агуу хүн байсан гэдгийг түүнийг амьд сэрүүн байхад ч таалал төгссөний дараа ч ард түмний дунд яригдаж ирсэн домог, хууч үг яриа илэрхийлэж байна. Туунийг мэндлэхийн емне тэнгэрт галт сүүлт од харагдсан, төрсөн газрыг нь хэн ч хэзээч мэдэхгүй, түүний эцэг эх нь гэртээ орогнуулж байсан аяанчин хүн өлгийтэй хүүд аз хийморийг бэлгэлсэн гэж ярьцгаадаг юм.
Хамгийн гол нь тэнгэрт галт сүүлт од харагдсанаас бусад нь батлагдсан юм. Суворовыг мэндлэхэд тэнгэрт галт сүүлт од харагдсан эсэхийг бодож гаргах ямарч арга байхгүй, яагаад гэвэл түүний төрсөн газар, хэдийд төрсөн нь тодорхойгүй юм. Харин гэрт нь байсан аяанчин хүнийг, Оросын агуу их яруу найрагч Пушкины өндөр өвөг 1-р Петр хааны арап Абрам Ганнибал оролсон байна. Ирээдүйн гарамгай жанжины аав ээжтэй нь үерхэж нөхөрлөдөг байсан Ганнибал тэдний гэрт нь зочлоод бяцхан хүүтэй танилцжээ. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой ухаалаг хүүг цэргийн сургуульд өгөхийг тэр зөвлөсөн байна.
Суворов цэргийн албыг 15-н настай жирийн цэргээс эхлээд генералиссимус цолтой болтлоо хаасан байна. Тэгэхдээ тэр энэ өндөр цолыг өөрийн төрлөхийн авьяас билиг, шулуун шудрага зан төрхөөрөө олж авсан билээ. Алба хаах хугацаандаа тэр оросын болон гадаадын тоолж барашгүй одон медал хүртсэн билээ. Орос, Түркийн дайныг тэр генерал-аншефа цолтойгоор эхэлсэн бөгөөд Фокшан, Рымникын тулалдаанд гайхамшигтай ялалт байгуулж Гэгээн Георгийн 1-р зэргийн одон, Рымникийн гүн цол хүртжээ. Мөн Австрын эзэн хааны Ариун Ромын эзэнт улсын гүн хэргэмээр бас шагнагджээ. 1790 оны 12-р сард түркийн халдашгүй дархан Измаил цайзыг дайран эзлэж, түркүүдын Дунай мөрний эзэгнэлийг эцэс болгосон билээ. Энэ дайралтанд түркийн талаас 29-н мянган хүн алагдсан байхад оросын талаас 4000-н хүн хороогджээ. 1774 онд оросын цэргууд Суворовын удирдлагаар,өөрөөс нь 2 дахин илүү хүнтэй түркийн армийг Козлуджи орчимд бут цохиж, үүний дараа туркууд аргагүй эрхэнд найрамдахыг гуйсан билээ.
1798 онд Орос улс францийн эсрэг эвсэлд нэгдэхэд, Венийн ордоны шаргуу хүсэлтийн дагуу австр, оросын армийг Суворов л удирдсан байна. Түүний удирдлагын дор холбоотны цэргүүд 5- сарын дотор Италийг чөлөөлж, Турин, Милан хотуудыг байлдаангүйгээр эзлэж байжээ. Түүний Швейцарийн аян дайныг үнэхээр зүйрлэхийн аргагүй гэж цэргийн түүхчид үздэг. Тэр аян дайнд Суворов оросын армийг Италаас, Швейцарт байгаа генерал Римский-Корсиковын оросын корпустай холбох тушаалыг биелүүлэхийн тулд дайснуудын эзэлсэн байсан Сен-Готарт даваагаар давах хамгийн богино, хамгийн хэцүү замыг сонгосон явдал юм. Энэ аян дайн Суворовын алдар гавьяаг улам мандуулсан юм. Эзэн хаан 1-р Павел түүнийг Италийн гүн хэргэмтэй болгож генералиссимус цолоор шагнажээ. Мөн Санкт-Петербургд хөшөөг нь босгох тушаал өгсөн байна. Үнэндээ Швейцарийн аян дайн түүний хүч тэнхээг барсан юм. 1800 оны 4-р сард Суворов Петербургт хүнд өвчтэй буцаж ирээд удалгүй нас барсан юм.
Суут жанжин Суворовын үхэлд зөвхөн өвчин нөлөөлөөгүй, түүний генералиссимус цэргийн хүндлэлийг үгүйсгэсэн хааны 2 дах өршөөл нөлөөлсөн гэж зарим шинжээчид үздэг юм. Үнэндээ 1-р Павел, Суворов 2-ын дунд яс хаясан билээ. Түүнийг альпын аян дайнаас генералиссимус цолтой эргэж ирэхэд эзэн хаан өөрийнх нь дэргэд түүнд цэргийн хамгийн дээд хүндлэл үзүүлж байхыг тушаасан юм. Суворовын талаар элдэвийн хов жив ярьж Павелыг түүний эсрэг болгож чадсан байна. Суворов үнэндээ хааны өршөөлд орсон байна. Өөрийн эхээс айх айдас, хаан ширээг хэтэрхий удаан хүлээсэн зэрэг нь Павелын зан аашийг өөрчилсөн гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Александр Васильевич Суворов 30-н жил алба хаахдаа нэг ч тулалдаанд ялагдаж үзээгүй бөгөөд ийм гавьяагаар цэргийн жанжин бүхэн гайхуулж чадахгүй. Түүний алдар суу түүнээс хойш зуун жилээр дуурсагдлаа.Тууний нэрээр мөс зүсэгч хөлөг онгоц, аврага хөлөг онгоц, гудамж талбай, цэргийн дунд сургууль мөн хамгийн хүндтэй цэргийн гавьяаны одон зэргийг нэрлэсэн билээ. Түүний хэлсэн онч мэргэн үгсүүд ардын дунд яригдсаар… Орос улсад түүний хэлсэн үгийг сургуулийн сурагч бүхэн мэддэг гэхэд хилсдэхгүй бизээ! «Энх цагын сургуулилт хүнд байвч байлдааны цагт хөнгөн байна», «дайсныг тоогоор биш ухаанаар ялдаг» гэх мэт оновчтой үгүүд нь хэнийх ч биш суут жанжин Александр Суворовын нэгэн цагт бичсэн «Ялан дийлэхийн ухаан» гэдэг номын мөрүүд гэдгийг тэр бүр мэддэггүй билээ. За ингээд бас нэгэн хөгжмийн завсарлага авъя! Дархан хотын сонсогч Г.Дорж, Ховд аймагт суугаа эгч Цэвэлмаадаа ая дууны мэндчилгээ хүргэхийг хүсчээ! Түүний хүсэлтийг биелүүлж нэрт дуучин Катя Лель дуулж байна. МШХ нэвтруулэг үргэлжилж байна. Улаанбаатар хотын С.Давгадорж, Өмнөговь аймгийн Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтуруун сумын Ш.Жамбалсурэн нарын сонсогчид Орос улсад байгал орчныг хамгаалахын тулд авч байгаа арга хэмжээнүүдийн талаар өгүүлсэн нэвтрүүлэгүүд онц сонирхолтой байдаг гэж бичжээ. Өнөөдөр бид та бүхэндээ Халимаг улсын адууны аж ахуйн тухай ярьж өгөхөөр шийдлээ. Мах, айрагны чиглэлээр хөгжүүлж байгаа адууны аж ахуй бол хамгийн чухал, ашигтай салбар юм. Адууны мах бол амтлаг, илчлэг сайтай шинж чанраараа бусад малын махнаас давуу талтай. ЕХ-ны орнуудад адууны мах, гахай, хонины махнаас 2 дахин илүү үнэтэй байдаг нь учиртай бизээ! Тэнд 1 тонн адууны маханд, 1 тонн цөцгийн тосноос илүү үнэ төлдөг байна. Халимагийн адуун сүрэгийн 80% нь зун, өвлийн бэлчээрээс өвсөө өөрсдөө олж иддэг. Зөвхөн адуун сүрэг л зузаан цасан дороос өвс олж идэж чаддаг юм. Халимаг улсад байгалаас заяасан энэ амьтан ийм олон давуу талтай боловч бэлтгэж байгаа махны хэмжээ нийт махан буүээгдхүүний 4 хүртлэх хувийг эзлэж байна.
Адууны аж ахуйн үр ашигтай байдлын нэг гол үзүүлэлт нь унаганы тоо толгой юм. Тус салбарын үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд өөр хүчин зүйл ч бас нөлөөлдөг. Энэ нь адууны аж ахуйг материаллаг талаас нь дэмжих, сонгон үржүүлгийн ажлыг шаргуу хийх явдал юм. Зөвхөн сонгон үржүүлгийн ажлыг чиглэсэн зорилготой хийсний үндсэн дээр 2-3-н үе дамжиж байж адууны махны үйлдвэрлэлийн хэмжээг 25-30-н хуаь нэмэгдүүлж болно. Одоогийн байдлаар Халимаг улс 7500 адуутай үүнээс 4200 нь ард түмний уналга эдэлгээнд, 5500 нь фермерын аж ахуйд ногдож байна. Тариачин-фермерийн аж ахуйд байгаа адууны тоо толгой өсөж байгаа нь талархууштай. Тэдний тоо толгой 60-н хувиар өссөн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрүүдэд халимаг адууны эзлэх хувийн жин 68-н хувь болжээ. Англи, Оросын уналгын үүлдрийн, ахалтекийн, башкирын, кушумийн хурдан үүлдрийн адуунууд багахан хувий нь эзлэж байна. Халимаг үүлдрийн адууг бусад хатирч удамын адуутай эрлийзжүүлэхэд тэвчээр муутай, өсгөж бойжуулахад түвэгтэй эрлийз адуу бий болдог байна. Иймээс халимаг үүлдрийн адууг өөр үүлдрийн адуутай эрлийзжүүлэх шаардлагагүй гэсэн шинжлэх ухааны дүгнэлт гарсан байна. Одоо Халимагт 2012 он хүртэл адууны аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулж байна. Энэ хөтөлбөртэй зэрэгцээд халимаг үүлдрийн хонь, үхэр, тэмээний аж ахуйг сэргээх ажил ид өрнөж байна. Ер нь мал аж ахуйн хувийн жингийн 30-н хувийг халимаг үүлдрийн адуу эзлэх ёстой. Одоо Орхон аймгийн сонсогч Цогтын хөгжмийн хүсэлтийг биелүүлж түр завсарлая! «Чай вдвоем» хамтлагийн дуулсан «Хонгор минь чи ганцаараа биш шүү!» гэдэг дуу сонсоё! МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. Эсгийгээр эд зүйл хийх болон ноос самнах зэрэг ажлаар мастер ангилалын үзүүлэх сургууль Кош-Агачд боллоо. Өөрсдийнхөө уран чадварыг үзүүлэхээр Монголын мастерууд ч ирсэн байна. Туршлага солилцох болон бие биенээсээ суралцах 3-н өдрийн семинарийг «Орион» төв зохион байгуулсан байна. Мастер ангилалын үзүүлэх сургуулийг зохион байгуулахад Мухар-Тархатын теленгитуудын «Оток» нийгэмлэг идэвхитэй туслалцаа үзүүлсэн байна.
Энэ семинарт уригдсан хүмүүс өөрсдийнхөө үйл ажиллагааны төлөө, хүмүүсийг ажилтай байлгах хямралын эсрэг хөтөлбөрийн хүрээнд материаллаг тусламж авсан иргэд юм. Мастер ангилалын үзүүлэх сургуульд Алтайн БН улсын Улаган, Кош-Агачийн районуудын эрэгтэй, эмэгтэй 28-н хүн оролцсон байна.
Семинарт оролцогчид эсгийг угаах, хатаах, машин дээр самнах зэрэг анхан шатны боловсоруулалтыг сурсан байна. Төлөвлөгөөний дагуу эсгийгээр том хэмжээний тоглоом хийх, эсгийгээр хийсэн хананы зураг, эд зүйлсийг эсгийгээр гоёх зэрэг ажлуудыг гүйцэтгэх байсан. Уулын энэ нутгийнхан мастер ангилалын үзүүлэх сургуулийн дараа эрхийн бичиг авсан байна.
Эсгийгээр эд зүйл хийх, хавсрага урлагын бүтээл урлах энэ семинарас өмнөхөн Алтайн БН улсын хөдөөгийн 4 районд Парисаас ирсэн 2 дизайнер сургалт явуулсан байна.
Эсгийгээр эд зүйл хийх түргийн эртний энэ урлаг Алтайд 2 жилийн өмнөөс сэргэж эхэлжээ. Киргиз, Казахд тусгай курс төгсөөд ирсэн Онгудайн районы эмэгтэйчүүд үүнийг снаачилсан байна. Тус улс хэдэн зуун мянган хоньтой бөгөөд ноосы нь огт ашиглахгүй байгаа юм. Энэ семинарт оролцсон киргизийн мастерууд алтайн хонины ноос эсгий хийхэд нэн тохиромжтой чанар сайтай гэж үзсэн байна. МШХ нэвтрүүлэгийнхээ өнөөдрийн дугаарыг бид, «Блестящие» хамтлагийн дуулсан «Далдуу моднууд хос хосоороо» гэдэг дуугаар өндөрлөж байна. МШХ нэвтрүүлгийн энэ дугаар үүгээр өндөрлөж байна. Эрхэм сонсогчид та бухэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Бид та бүхнийхээ асуултанд хариулж, хөгжмийн хүсэлтий тань биелүүлэхэд ямагт бэлэн байдаг шүү! Захидал байнга бичиж байгаарай! Дэлхий дахинд болон Орос улсад болж байгаа хамгийн сүүлийн үеийн улс төрийн мэдээ, мэдээлэл, МШХ нэвтрүүлгийг та бүхэн манай ruvr.ru сайтын монгол хэлний хэсэг дээрээс олж уншиж болно гэдгийг дахин сануулж байна! Энэ удаагийн нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэлээ. Бэлтгэн гаргагч редактор Лидия Криницына, найруулагч…, хөтөлсөн нэвтрүүлэгчид…

<сонсох>