Оросын хойд Уралын нийслэл Пермь хотын шөнийн клубт түймэр гарч 112 хүн амиа алдаж, олон хүн шархадсан явдалтай холбогдуулж гадаад орнуудын төрийн тэргүүнүүд эмэгнэл илэрхийлэж, оросуудын нэгэн адил гашуудаж байна.
Бямба гаригийн шөнө 01.00 цагын орчим Куйбышевийн гудамжинд байдаг «Доголон морь» шөнийн клубын 8-н жилийн ойн баярын үеэр энэ онцгой байдал тохиолдсон билээ. 500-н ам метр талбайтай энэ клубын 400-н ам метр талбай нь шатсан бөгөөд бараг бүрмөсөн шатсан гэсэн үг юм. Салют бууддаг төхөөрөмж дэлбэрч дараа нь түймэр гарсан байна. ОБЯ-ны мэдээлснээр, 16-н минутын дараа эхний гал сөнөөгч машин ирсэн байна. 15-н минутын дотор хүмүүсийг галаас зайлуулж чадсан боловч 112 хүн амиа алдаж, 140-н хүн шархадсан байна. Эмэгнэлт байдал болсон газар, хор уршгийг арилгахад шууд оролцох байгууллагуудийн тэргүүнүүд ирсэн байна. ОХУ-ын ОБЯ-ны сайд Сергей Шойгу сэтгүүлчидэд мэдэгдэхдээ:Салют бууддаг техник дэлбэрснээс болж түймэр гарсан байна. Хэрвээ урьд нь энэ клубт ирсэн хүмүүс байвал тайз нь их намхан гэдгийг санаж байгаа байх. Галтай яг диагнол чиглэлд дээд талын цонх, хаалга онгорхой байсан тул түймэр маш хурдтай шатсан. Иймээс сорж татах үйлдэл явагдаж гэрэл унтарсан байна. Ингээд сандрал бий болж чихцэлдэж, бие биенээ дарснаас болж ихэнх хүмүүс гарч чадаагүй байна гэлээ. Латвийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдэхдээ балтын энэ орны төрийн тэргүүн Валдис Затлерс, Оросын удирдлагад, пермь хотын клубт болсон түймрээс болж олон хүний амь үрэгдсэнд эмэгнэл илэрхийлсэн захиадал явуулсан гэж мэдэгдлээ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд болон шархадсан хүмүүс, нийт оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Эстонийн еренхийлегч Тоомас Хендрик шархадсан хүмүүсийг хурдан эдгэрэхийг ерөөгөөд, Пермьд эмэгнэлтэйгээр нас барсан хүмүүсийг гашуудан дурсаж, өөрийнхөө болон Эстоний ард түмний өмнөөс Орос улсад гүн эмгэнэл илэрхийлэж байна гэжээ. Амиа алдсан хүмүүсийг гашуудан дурсаж, ар гэрийнхэнд нь эмэгнэл илэрхийлэж, шархадсан хүмүүсийг хурдан эдгэрэхийг ерөөж байна гэж Молдавын ерөнхийлөгч захидалдаа өгүүлжээ. Молдавын ерөнхий сайд Владимир Филат Оросын төрийн тэргүүнүүдэд эмэгнэлийн цахилгаан утас илгээсэн байна. Украйны ерөнхийлөгч Виктор Ющенко, пермьд болсон эмэгнэлт явдлыг Орос улсын хувьд нөхөж барашгүй хохирол гэж нэрэллээ. «Энэ уй гашуу, зовлон зөвхөн амиа алдагсадын ар гэрийнхэнд ч биш бүх орны, бүх ард түмний эмгэнэл юм» Энэ хүнд хэцүү үед Украйны ард түмний өмнөөс болон өөрийнхөө өмнөөс амиа алдагсдын ар гэрийнхэнд эмэгнэл илэрхийлэж, шархадсан хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж байна гэж Украйны төрийн тэргүүний илгээлтэнд өгүүлжээ. Украйны ерөнхий сайд Юлия Тимошенко ОХУ-ын удирлагуудад эмэгнэлийн цахилгаан утас илгээжээ. «Эмэгнэлтэй тохиолдлоос болж идэр залуу, хийж бутээх ид насны хүмүүс амиа алдсан нь харамсалтай» гэж цахилгаан утсанд бичсэн байна. «Маш олон залуу хүн амиа алдаж, шархадсан мэдээллийг сонсоод» үнэхээр их харамсаж байна гэж Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский мэдэгдлээ. Эх орон нэгтнүүдийнхээ болон өөрийнхөө өмнөөс амиа алдсан, шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй сэтгэл санааны хувьд хамт байгаа шүү! Энэ хүнд хэцүү үед оросын ард түмний сэтгэлийн уй гашууг хуваалцаж байна гэж Лех Качиньский илгээлтдээ өгүүлжээ. Пермь хоттой ах дүүгийн барилдлагатай германий Дуйсбург хотын дарга Адольф Зауэрлянд хотынхоо нийт иргэдийн өмнөөс пермьчүүдэд тусламж үзүүлнэ гээд «Пермь хотоос гунигт мэдээ хүлээн аваад Дуйсбург хотынхон харамсан гашуудаж байна» Энэ бол үнэхээр аймшигтай гай зовлон юм. Хотын дарга Адольф Зауэрлянд, Пермь хотынхонд гүн эмгэнэл илэрхийлэж байна, чухам юу хэрэгтэй байгаагаа мэдэгдэнэ үү? Бид сэтгэл зүрхээрээ, мөргөл уншлгаараа хамт байгаа шүү! гэсэн Дуйсбургын цахилгаан утсны гол агуулгыг Пермийн хязгаарын засаг даргын тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Мөн Грек улс эмэгнэл илэрхийллээ. Грекийн ГХЯ-ны орлогч сайд Димитрис Друцас, ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровт эмэгнэл илэрхийлсэн байна. Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл, уралын эмэгнэлт явдлын хэлмэгдэгсэдэд зориулж залибрал үйлдлээ. Оросын Үнэн алдартны сүм хийдийн тэргүүн «хэт их зугаа цэнгэл хөөх нь аюул, гай гамшиг дагуул нь гэдгийг санаж байх хэрэгтэй» гэж хэллээ. Даваа гаригт Пермьд оршуулгын ажиллагаа болно. 12-р сарын 7-ныг Орос орон даяар гашуудлын өдөр болгож зарласан билээ.