Пермь хотын шөнийн клубт гарсан түймэрт нас барсан хүний тоо 112 боллоо гэж Оросын ОБЯ мэдээллээ. Одоо амиа алдсан хүмүүсийг таних ажил явагдаж байгаа бөгөөд 100-н хүнийг таниад байна. Өнөөдөр Москвад шархадсан хүмүүстэй бас нэг онгоц ирнэ. Бямба гаригт хэлмэгдсэн хүмүүстэй 6-н онгоц хүрэлцэн ирсэн билээ. Тус бүр хоёр онгоц Санкт-Петрбургт, Челябинск хотуудад очсон байна. Пермь хотын эмнэлэгт тээвэрлэж болохгүй өвчтөнүүд л үлдсэн гэж Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны сайд Татьяна Голикова мэдээллээ. Пермь хот өнөөдөр 2 дах өдрөө гашуудаж байна. Даваа гаригийг Орос орон даяар гашуудлын өдөр болгож зарласан. Ерөнхийлөгч Д.Медведев энэ эмгэнэлт явдлын буруутнуудыг хатуу шийтгэх, галын аюулгүй байдлын улсын хяналтын газраас тогтоосон дүрмийг зөрчигчидөд хүлээлгэх хариуцлагыг чангаруулахыг даалгалаа. Москвад өнөөдөр засгийн газрын комисс хуралдаж түймэрт нэрвэгдэгсэдэд үзүүлэх нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлно.