Оросын анагаах ухааны академийн нүдний өвчний эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн оросын эрдэмтэд нас ахихад нүдний угийн өөрчлөлтийг бага дээр нь оношлох шинэ арга боловсруулжээ. Лазер туяагаар олон мянган өвчтөний хараа муудахаас сэргийлнэ. Манай сурвалжлагч эмч Борис Герштейн төслийн дарга, профессор Татьяна Киселевтай ярилцлаа. Нас ахихад нүдний молекул муудддаг нь харалган болох хамгийн түгээмэл эмгэг юм. Дэлхийн хэмжээнд 150 сая гаруй хүн хүнд, хөнгөн аль нэг хэлбэрээр энэ өвчинд нэрвэгджээ. Ялангуя 50-аас дээш насны хүмүүс энэ өвчинд их өртдөг. Нас ахих тусам нүдний торлогийн эс өгөршиж, эс задлах эд хуримтлагддаг байна. Үүний улмаас хараа өөрчлөгддөг. Урьд өвчнийг дэндүү бүдүүлэг аргаар оношилж байсан тул үүнийг эхэн үед нь илрүүлэх аргагүй байсан. Тиймээс эмч нар саяхныг болтол энэ өвчнийг үр нөлөөтэй эмчилж чаддаггүй байв. Мөн нарийн дүр зураг гаргадаггүй офтальмоскоп төгс бус аппаратаар өвчнийг оношилдог байлаа. Оросын анагаах ухааны академийн нүдний өвчний эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд энэ төхөөрөмжийг дорвитой сайжруулжээ. Тэд нас ахихад хараа өөрчлөгдөх, нүдний торлогийн өвчнийг бага дээр нь оношилж, нүдний угийг лазер туягаар оношилж, эмчлэхийг санал болгов. Анагаах ухааны бусад хэрэгцээнд өргөн ашигладаг 488 нанометрийн урт долгионтой цэнхэр лазерийг бид ашигласан гэж төслийн дарга, профессор Татьяна Киселева ярилаа. Лазер нүдний болорыг нэвтэлж, гүнд эсийн бүтцийг гэрэлтүүлэн харуулдгаараа гэрлийн ердийн туянаас ялгаатай бөгөөд энэ нь лазер оношилгооны давуу тал юм. Үүний дараа нүдний уг хүртлэх бүх зузааны нарийн, бүрэн дүр зураг гарна. Өмнөх офтальмоскоп аппаратад мэдэгддэггүй торлогийн маш жижиг, нарийн өөрчлөлтийг лазераар илрүүлэх боломжтой. Шинэ офтальмоскоп аппарат гаднаасаа төдий л өөрчлөгдөөгүй. Үүнд компьютертэй холбосон гэрлийн үүсгүүрийн хайрцаг л нэмэгдсэн байна. Оношилгооны дүн монитор дээр харагдана. Мэдээллийг хэвлээд, дискэн дээр хадгалаад, өвчтөний нүдийг эрчимтэй ажиглах боломжтой. Хэрэв шаардлагатай бол цаг алдалгүй эмчилгээг өөрчилж, телевизийн зөвлөлгөөн зэргийг хийж болно. Нүдний өвчний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн нүдний эмч нар шинэ аргаар 100 орчим өвчтөнийг нүдний байдлыг оношилжээ. Таамаглаж байснаас илүү сайн үр дүнтэй байна. Оношилгооны чанар хоёр дахин нэмэгджээ. Нас ахихад хараа өөрчлөгдөх үед төдийгүй нүдний бусад өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилгээг үнэлэхэд одоо лазер туяа ашиглаж байна.