Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин Пермид гарсан эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийллээ. Тэрээр Пермийн хязгаарын дарга Олег Чиркуновт илгээсэн цахилаан мэдээнд аймшигт эмгэнэлт үйл явдалд цочирдсон тухай бичжээ. “Ойр дотны хүнээ алдана гэдэг ямагт их уй гашуу, эдгэшгүй өвчин байдаг. Ялангуяа залуу хүн хорвоогоос халихад их хүнд байдаг. Тэдний мөрөөдөл үл биелж, амьдралын төлөвлөгөө нь үл хэрэгжихийг хүлцэх ёсгүй” хэмээн илгээлтэд дурджээ. Энэ эмгэнэлт цагт ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, сэтгэл санааг нь дэмжиж байгааг дамжуулахыг танаас хүсч байна. Мөн хохирсон хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэхийг хүсч байна. Засгийн газар үүнд шаардлагатай бүх эх үүсвэрийг олгоно. В.Путин нарийн мөрдөн шалгалт явуулж, буруутныг шийтгэж, энэ аймшигт үйл явдлын үр дагаврыг арилгах үүрэг өглөө.