Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Пермийн шөнийн клубын эздийн цалгар байдалд эгдүүцэж, буруутай этгээдийг “бүрэн хөтөлбөрөөр” шийтгэхийг шаардлаа. Шатсан клубыг галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөний төлөө хоёр ч удаа торгож байсан тухай Орос улсын Онц байдлын яамны сайд Сергей Шойгу мэдэгдэхэд төрийн тэргүүн ийнхүү хариулав. Пермь хоттой дүрс бичлэгээр холбогдох үеэр Д.Медведев галын хяналтын байгууллагын тушаалыг биелүүлээгүй тохиолдолд ногдуулах шийтгэлийг нэлээд чангалахыг Онц байдлын яамны сайдад үүрэг болгов. Пермийн шөнийн клубт дэлбэрэх төхөөрөг ажиллуулсан ямар нэг ул мөр байхгүй байна гэж Дотоод хэргийн яамны сайд Рашид Нургалиев тэмдэглэллээ. Клубт болсон үйл явдал галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэсэн ангилалд багтана гэж тэр хэлсэн байна.