“Доголон морь” клубт гарсан эмгэнэлт үйл явдлын улмаас Пермийн хязгаарт гурван өдөр гашуудал зарлалаа. Мужийн захиргааны хэвлэлийн албаны мэдэгдэлд энэ тухай дурджээ. Мужийн дарга Олег Чиркунов амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Пермь хотын шөнийн клуб байгуулагдсан ойгоор зохион байгуулсан үдэшлэгийн үеэр буюу орон нутгийн цагаар шөнийн нэг цагийн орчимд онц байдал гарсан байна. Онц байдлын яамны албан ёсны мэдээгээр түймэрт 100 гаруй хүн үрэгдэж, 140 гаруй хүн хохирсон байна. Урьдчилсан мэдээгээр салют буудлагын техник ашиглах дүрэм зөрчсөн нь ослын шалтгаан болжээ.