Орос улсын хөл бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Гус Хиддинк Оросын хөл бөмбөгийн холбоонд өөрчлөлт гарсны дараа энэ албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаар шийджээ. Дасгалжуулагчийн төлөөлөгч энэ тухай оросын “Спорт-Экспресс” сонинд мэдээлсэн байна. Түүний хэлснээр тус холбоог хэн даргалах, дасгалжуулагчтай цаашид ямар нөхцлөөр, мөн тус холбоо түүнтэй хамтран ажиллах сонирхолтой эсэх одоохондоо тодохойгүй байна. Гус Хиддинкт Орос улсад ажиллах таалагдаж байгаа тухай түүний төлөөлөгч тэмдэглэсэн юм. Гус Хиддинк 2010 оны эхэнд Туркийн шигшээ багийг тэргүүлнэ хэмээн тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл баасан гаригт уламжилжээ. Шигшээ багийн дасгалжуулагч Орос улстай 7-р сар хүртэл гэрээ байгуулсныг түүний төлөөлөгч санууллаа. Одоогоор хэн нэгтэй гэрээ байгуулах яриа хэлэлцээ хийгээгүй, сүүлийн үед Туркийн холбооноос хэн ч түүнд хандаагүй болохыг тэр тэмдэглэв. Түүний хэлснээр туркуудтай хамтран ажиллах сэдвээр бүр 2006 онд ярьж байжээ.