1941 онд Москва орчмын тулаанд германы фашистуудын эсрэг Улаан Арми сөрөх давшиж эхэлсэн өдрийг өнөөдөр Орос улсад тэмдэглэж байна. Нийслэлд ахмад дайчид, Москва хотын захиргааны гишүүд, Москва хотын Думын депутатууд нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө, Маршал Жуковын хөшөө, “Москва баатар-хот” хөшөөнд цэцэг өргөв. “Болж өнгөрсөн дайны үйл явдлыг хэрхэн тайлбарлаж байгааг мартах ёсгүй. Зөвлөлтийн ард түмэн, Улаан арми энэ дайнд ялсан нь маргашгүй үнэн билээ” гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр Кремльд ахмад дайчдад “1941-1945 оны эх орны дайны ялалтын 65 жилийн ойн” медаль гардуулах ёслолын үеэр хэлсэн юм. Москва орчимд болсон тулаанд гитлерийн цэргийг бүрмөсөн бут ниргэж, 11 мянга гаруй сууринг чөлөөлж, дараа дараагийн байлдааны ажиллагаанд дайсан Москвагаас хол ухарсан юм.