Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг сунгах асуудлыг 2010 оны хавар шийдэнэ. Холбооны сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. НАСА-ийн хөтөлбөр өнөө хир бүрэн тдорхой болоогүй байна гэж тэр тэмдэглэллээ. Америкийн сансрын агентлагийн шинэ тэргүүн Чарльз Болден 2010 онд олон улсын сансрын станцын хөтөлбөрт оролцогч бусад орны сансрын агентлагийн тэргүүн нарт өөрийн байр сууриа танилцуулна хэмээн амласан юм. Европ, японы сансрын агентлаг, мөн бусад түнш олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2020 он хүртэл сунгахад дургүйцэхгүй байна гэж Перминов санууллаа.