Пермь хотод гарсан түймэрт 100 гарй хүн амь насаа алдсантай холбогуудан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 12-р сарын 7-ны өдрийг гашуудлын өдрөөр зарлалаа. Тэрээр Онц байдлын яамны сайд Сергей Шойгу, Эрүүл мэнд болон нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова, Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев нартай хийсэн зөвлөлгөөний үеэр хохирсон хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүч чармайлтаа төвлөрүүлэхийг шаардлаа. Үүний зэрэгцээ төрийн тэргүүн амь үрэгдсэн болон түлэгдэж, бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Д.Медведев Пермийн шөнийн клубын эздийн цалгар байдалд эгдүүцэж байгаагаа илэрхийлж, буруутай хүмүүсийг хатуу шийтгэхийг шаардлаа. Зөвлөлгөөн дүрс бичлэгийн бага хурлын горимоор боллоо. Эмнэлэгт байгаа түймэрт өртсөн хүмүүсээс 90 орчим хүний биеийн байдал хүнд байна. Үүнээс 40 гаруй хүнд уушгины агаарыг зохиомлоор сэлгэж байна гэж Татьяна Голикова мэдэгдэв. Түний хэлснээр эмнэлэгт 130 хүнийг хүргэжээ. Түймэр орон нутгийн цагаар шөнийн нэг цагийн орчимд гарчээ. Клуб бараг тэрчигтээ шатсан байна. Урьдчилсан мэдээгээр түймрийн шалтгаан салют буудлагын техникийг ашиглахад техникийн аюулгүй байдлын дүрэм зөрчжээ.