Орос улс аж үйлдвэрээс аж үйлдвэрийн дараах эдийн засагт шилжихэд хууль тогтоомжийн үндсийг өөрчилж эхэллээ. Лондоны үнэт цаасны биржид болсон Их Британи-Орос улсын шинэ технологийн санхүүжилтийн асуудлаарх форумын үеэр РОСНАНО корпорацийн ерөнхий захирал Анатолий Чубайс энэ тухай мэдэгдэв. Тус корпораци 2015 онд орос улсын эдийн засагт “жилд 30 тэрбум долларын борлуулалт хийдэг тэргүүн зэргийн нанотехнологийн үйлдвэрийн бүхэл бүтэн салбар бий болгох” зорилт тавьжээ. Тус корпорацийн ажиглалтын зөвлөл нанокомпозит, оптоэлектроник, фотовольтаики, инновацийн эм, эмнэлгийн технологи болон бусад салбарт хэрэгжүүлэх 42 төсөл баталсан байна. АНУ, Израиль, Өмнөд Солонгос, Хятад зэрэг орны компани оролцсон олон улсын хэд хэдэн төсөл байгаа гэж РОСНАНО корпорацийн тэргүүн тэмдэглэв.