Афганистан дахь олон улсын цэргийн үйл ажиллагааг төлөвлөхөд Орос улс оролцох бодолгүй байна. Брюссель хотноо болсон Орос-НАТО-ийн Зөвлөлийн хурлын төгсгөлд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр, “Орос улс Афганистанд дайтаагүй байна. Гэхдээ тэнд цэргээ илгээсэн улс оронд дэмжлэг үзүүлж байгаа. Афганистанд алба хааж байгаа цэргийнхэнд шаардлагатай эд барааг төмөр зам, агаараар Оросын нутгаар тээвэрлэж байна”. Ойрын үед тэнд том оврын автомашин хүргэнэ. Афганистаны асуудлыг цэргийн аргаар шийдэх аргагүй гэж Сергей Лавров үзэж байна. “Афганистаны төр засгийг бэхжүүлж, эдийн засгийг сэргээх шинэ стратеги шаардлагатай” гэж Сергей Лавров төгсгөлд нь хэлсэн юм.