Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулж, хязгаарлах тухай орос-америкийн гэрээний үйлчлэх хугацаа өнөөдөр дуусч байна. Орос, АНУ-ын төлөөлөгчид шинэ баримт бичгийг Женев хотноо үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ удаагийн 8 дахь зөвлөлгөөн ирэх долоо хоногт үргэлжилж магдагүй гэж Орос улсын Гадаад хэргийн яам уламжлав. ЗХУ болон АНУ 1991 оны 7-р сарын 31-нд Стратегийн Давшилтын Зэвсэг-1 /СДЗ-1/гэрээнд гарын үсэг зурсан юм. ЗХУ-ыг хууль ёсоор залгамжилсан Орос улс, мөн АНУ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснийг Гадаад хэргийн яам тэмдэглэв. СДЗ-1 гэрээ үйлчлэх хугацаанд Орос улс стратегийн байлдааны цэнэгт хошууг хоёроос илүү дахин хорогдуулж, 3000 гаруй тив хоорондын баллистик пуужинг устгажээ. Шинэ грээний төсөлд цөмийн зэвсгийг үргэлжлүүлэн хураахаар тусгасан байна. Орос, АНУ цөмийн цэнэгт хошууг бараг хоёр дахин хорогдуулж, 1500-1675 нэгж, тээгчийг 500-1100 нэгж болгохоор төлөвлөж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын 7-р сарын 6-нд Москвад гарын үсэг зурсан СДЗ-ийн хүрээний хэлэлцээрт энэ тухай дурджээ. Өчигдөр хоёр орны тэргүүн утсаар ярьж, ойрын үед шинэ гэрээ байгуулах хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлэв.