Пермийн хязгаарт “Доголон морь” клубт олон хүний амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдлын улмаас гурван өдрийн гашуудал зарлалаа. Мужийн захиргааны хэвлэлийн алба энэ тухай мэдэгдэв. Мужийн дарга Олег Чиркунов амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийллээ. Байгуулагдсан ойгоороо үдэшлэг зохион байгуулсан Пермь хотын шөнийн клубт орон нутгийн цагаар шөнийн нэг цагт онц байдал гарчээ. Клуб бараг тэрчигтээ шатсан байна. Онц байдлын яамны албан ёсны мэдээгээр түймэрт 100 гаруй хүн үрэгдэж, 140 гаруй хүн түлэгдэж, угаартжээ. Урьдчилсан мэдээгээр салют буудлагын төхөөрөг ашиглах дүрэм зөрчсөнөөс осол гарсан байна.